Тэмээ хулгайлсан хэргийг илрүүлэн хохирлыг барагдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат “С”, Ногооннуур сумын харьяат “Ж” нар нь урьдчилан үгсэн тохиролцож, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бусдын таван тэмээг хулгайлжээ.
Баян-Өлгий аймгийн төвд зарж борлуулахаар тууж ирэх үед нь Цагдаагийн газрын холбогдох алба хаагч нар шуурхай ажилласны үр дүнд тус хэргийг илрүүллээ. Хэргийн хохирогч болох З.Жаргалжавын хохирлыг бүрэн барагдуулж, таван тэмээг хүлээлгэж өгөөд байна гэж тус аймгийн цагдаагийн газар мэдээллээ.
Ш.Айзаря
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar