Цасанд боогдсон давааг нээсэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-т ирсэн мэдээллээр ойрын өдөр орсон цаснаас болж баруун зарим аймгийн өндөр даваа цасанд боогдсон байна.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хаг багийн нутаг “Модон хөшөөт” гэх даваа цасанд боогдож иргэд, малчид, тээвэрчид зорчих боломжгүй болсон байна. Өглөөний 09:00 цагт цасанд хаагдсан давааг нээж өгнө үү гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж 20:00 цагт давааны цасыг арилгаж зорчих хэсгүүдийг нээсэн байна.
Ж.Батсайхан
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar