Ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-19 20:54:21

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 20 цаг 30 минутад хаалтаа хийлээ.

Чуулганы үйл ажиллагааг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ  ээлжит бус чуулганы явцад нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонссон гэдгийг онцлоод эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 4 дүгээр сарын чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо гэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталсан болохыг тэмдэглэв. 

Өнөөдөр хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ээлжит бус чуулганы явцад ихээхэн чухалд тооцогдох хуулиудыг багцлан оруулж ирсэн байна. Иймд хаврын чуулган руу шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал цөөнгүй гаргасан тул ийн чуулганыг өндөрлүүлж байгаа аж.

Б.Туул

Связанные новости