“Blue Moon” арт галерейд “Цэцэгс” дэлбээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГХавар цагийг угтсан "Цэцэгс-2016" уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейд ирэх сарын 1-10-ны хооронд үзэгчдийн хүртээл болно.
Үзэсгэлэнд ирүүлэх бүтээлийг энэ сарын 25, 26-нд хүлээн авах юм. Уран бүтээлчид "Цэцэгс" нэрийн дор өөрийн бүтээлээ ирүүлж, хамтарсан үзэсгэлэнд оролцох боломжтой.
Үзэсгэлэнг зохион байгуулагчид "Хүйтний эрч суларч, цас ханзрах цагаар шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн үзэсгэлэнд идэвхтэй оролцох"-ыг нийт уран бүтээлчдэд уриалж байна.
Ж.Болор