Эмэгтэй боксчид Софид хүч үзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн гурван тамирчин Болгарын нийслэлд болж байгаа “Странжа 2016” олон улсын тэмцээнд оролцож байна.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайваны хамтаар эх орноосоо мордсон юм. Олон улсын шилдэг боксчид хүчээ сорьдог 67 дахь удаагийн "Странжа 2016" тэмцээн нь энэ сарын 22-28-нд Болгарын Софи хотноо үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Эрэгтэй боксчдын хувьд энэ жил тус тэмцээнийг өнжиж Германы “Химийн цом” олон улсын тэмцээнд оролцох юм.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня