Мексикт “Зика” вирусийн халдварын тохиолдол 93 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМЕХИКО. /TASS/. Мексикт “Зика” вирусийн халдвар авсан хүний тоо 93 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх газрын орлогч дарга Пабло Кури Моралес мэдээлжээ.
Түүний хэлснээр, халдварын хамгийн олон буюу 50 орчим тохиолдлыг тус улсын өмнөд нутгийн Чьяпас мужид илрүүлсэн бол 30 орчим нь тус мужтай хил залгаа оршдог Оахака мужид бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн хоёр эмэгтэй байгаа аж.
“Зика” вирусийн халдвар авсан хүний тоо хүн ам нь 122 сая давдаг Мексик улсын хувьд “тийм ч олон” биш болохыг тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч онцлон дурджээ. Гэсэн хэдий ч ойрын саруудад агаарын температур болон чийгшил нэмэгдэх гэж байгаатай холбоотойгоор халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Кури уг вирусийн нянг тээгч “Aedes Aegypti” шумуултай тэмцэхэд онцгой анхаарал хандуулахыг мексикчүүдэд уриалжээ.
Д.Жаргал