Монгол Улс олон улсын харилцаанд бие даасан, зарчмын байр суурь баримталж буйг харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 14:25:54

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн С.Е.Нарышкин өнөөдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ оны 7 дугаар сард Финландад болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хуралд Оросын төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан. Монгол Улс манай орныг хуралд оролцохыг урьсан нь олон улсын харилцаанд бие даасан, зарчмын байр суурь баримталж байгаа гэдгийг харуулж байна.

Энэхүү хурлын өмнө ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Иллка Канерватай уулзсан. Ноён Канерва Парламентын Ассамблейн  төлөөлөгчдийн үйл ажиллагаанд элдэв хориг, хязгаарлалт тавихыг зогсоох нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей нь боломжтой бүхнийг хийнэ хэмээн хэлсэн. Европын холбоо болон Финландын түшмэдийн үйл ажиллагаа Хельсинкид болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ойн хуралд Оросын төлөөлөгчид оролцох боломж олгоогүй. Оросын тал энэ явдлыг ардчиллын үнэ цэнэд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. Ийм явдал дахин давтагдах ёсгүй. Парламентчдад тавьсан энэхүү хориг нь улс төрийн ичгүүр сонжуургүй байдал, олон улсын нээлттэй яриа хэлэлцээний зарчмуудыг үл ойшоож буйн илрэл гэж үзэж байна. Тиймээс ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд  хориг тавихыг хориглосон тогтоолын төсөл оруулсан" гэлээ.

Ч.Ариунболд

Связанные новости
Комментарии