Цахилгаан тасарсан ч эмнэлгүүд хэвийн ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөө өглөө цахилгаан тасарсан ч эрүүл мэндийн байгууллагууд хэвийн ажиллалаа хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. Эмнэлгүүд нөөц үүсгүүртэй бөгөөд түүгээрээ цахилгааныхаа хэрэглээг хангаж ажиллажээ. Тухайлбал, ЭХЭМҮТ 19 генератортой, цахилгаан тасалдсан ч яаралтай тусламж, мэс засал гээд бүх тасаг хэвийн ажилласан байна. Харин дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд байрлах генератор 8-24 цаг цахилгаанаар хангах хүчин чадалтай аж.