Цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан бөөрний мэс засал хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-15 16:24:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр цахилгаан тасарсантай холбоотой ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл авч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласан талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эмнэлгүүд  эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлжээ. Тухайлбал,  Улын Нэгдүгээр төв эмнэлэгт бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийсэн байна.  Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржиж, 2 эх мэс ажилбараар төрсөн байна.

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарснаас Сүхбаатар аймагт  13 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн байна. Бусад аймгуудад ч эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байгаа аж.

Связанные новости