Б.Ханбаатарын гэмт хэрэг шүүхэд шилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэрэг шүүхэд шилжсэн байна.
Прокуророос хохирогчийг худал хэлж дуудаж, хүчирхийлэгчийн гарт хүргэж өгсөн Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболдыг энэ хэрэгт хамааралгүй, Н.Ханбаатар хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзсэн байна. Тиймээс Г.Ариунболд уг хэрэгт зөвхөн гэрчээр оролцож байгаа гэнэ. Г.Ариунболд ажилдаа эргэн орж, ЗДТГ-ын даргын албан тушаалаа хашиж байгаа юм. Олны анхаарлыг татсан уг хэргийн шүүх хурлын эцсийн тов хараахан гараагүй байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
20 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день