Монголын анхны “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” 2019 онд ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” 2019 онд ашиглалтад орсноор Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилж, судсан доторх мэс засал хийх шинэлэг технологийг нэвтрүүлэн, иргэдэд өндөр түвшний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.
АШУҮС болон
ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Монгол-Японы сургалтын эмнэлгийн
менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төсөл”-ийн хүрээнд тус эмнэлгийг барьж буй бөгөөд эмнэлгийн дотоод засал 44,
гадаад заслын ажил 88 хувьтай явж байгаа аж. Тус эмнэлэг ашиглалтад
орсноор Монгол улс анх удаагаа их сургуулийн эмнэлэгтэй болж, үндэсний хэмжээнд
төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм.
АШУҮС-ийн
захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон “АШУҮС-ийн
захиргаа, Жайка, төслийн зөвлөх үйлчилгээний компани болох
Ямашита Сэккей ХК-ийн төлөөллүүд нийт гурван удаа хуралдан эмнэлгийн
2019 оны наймдугаар сард ашиглалтад орох хугацааг наашлуулан тус оны
эхний улиралд ашиглалтад оруулахаар болсон. Эмнэлэг ашиглалтад
орсноор өмнө нь эх орондоо эмчилж чаддаггүй байсан өвчнийг
эмчилж, гадгашаа эрүүл мэндийн чиглэлээр урсаж байсан мөнгөний
урсгалыг зогсоох юм. Мөн тус эмнэлэгт судсан доторхи мэс засал хийх
шинэлэг технологийг нэвтрүүлнэ. Их сургуулийн багш, Японд мэргэшсэн
нарийн мэргэжлийн 300 гаруй эмч, мэргэжилтнүүд ажиллана. Одоогийн байдлаар нийт
ажиллах боловсон хүчнийхээ 40 хувийг бүрдүүлж, сургалт хийж байгаа. Мэс засал,
дотор, зүрх, судас, мэдрэл, хүүхэд, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн
нарийн мэргэжлийн бүхий л үйлчилгээг үзүүлнэ” гэлээ
Тус
эмнэлгийн барилгын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалт нийт 80 сая
ам.доллар буюу 174 орчим тэрбум төгрөг болсон байна. Эмнэлгийн хүчин
чадлын хувьд өдөрт амбулаторийн үзлэгийг 600, жилд 180
мянган хүнд үзүүлэх боломжтой бөгөөд 4300 хүнийг хэвтүүлэн эмчлэх,
2060 хүнд мэс ажилбар хийх, 9000 гаруй хүнд СТ, MRI, Angiography-ийн оношилгоо, эмчилгээ хийх боломжтой аж.
Жайка Монгол
дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми ““Их
сургуулийн нэгдсэн эмнэлэг”-т Япон улсын менежмент, удирдлагын технологийг
нэвтрүүлж, өндөр түвшний тоног төхөөрөмжийг суурилуулна. Энэ нь
Монгол улсын иргэдэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болж
байгаа юм. Тус эмнэлгийг бие даасан байдлаар үйлчилгээ эрхлэх боломжийг нь
хангахын тулд ажиллах хүний нөөц, санхүүд Япон улс хамтарч ажиллана”
гэв.
Эмнэлэг
Баянзүрх дүүрэгт байрлах бөгөөд дүүргийн иргэдийн 30 гаруй хувь нь тус
эмнэлгээр үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна. Тус
эмнэлэгт одоогийн байдлаар 149 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл,
төслийн санхүүжилтээр Япон улсаас нийлүүлэгдээд байгаа аж.
Б.Янжиндулам