Микро автобусны үйлчилгээг нэг сараар сунгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАшиглалтын хугацаа нь дууссан микроавтобусыг 3 дугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлүүлэхгүй байх шийдвэр Тээврийн газраас гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг цуцлан микро автобусаар үйлчлэх хугацааг нэг сараар сунгажээ.
Ингэснээр 4 дүгээр сарын 1-н хүртэл микро автобусууд нь тогтсон чиглэлдээ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Тээврийн газраас хугацаагаа сунгасан нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд доголдол үүснэ гэж үзжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 900 гаруй том оврын автобус гардаг ч их хотынхны хөлийг 390 гаруй микро автобус үүрч гардаг хэвээр байна. 350 гаруй микро автобусын ашиглалтын хугацаа дууссан юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явах микроны насыг үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жилээр хязгаарладаг байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микро автобусын олонхи нь 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн учир үйлчилгээнд тэнцэхгүй болжээ. Тиймээс үйлчилгээ эрхлэх эрхийг нь цуцлахад хүрээд байгаа юм. Харин ирэх 4 дүгээр сар хүртэл эрхийг нь түр сунгаад байна.
Ж.Батсайхан
Связанные новости


