Монгол, ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай доктор Урсула фон дер Лайн өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улс ХБНГУ-ын хоорондын дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй
гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлоод, “Өнгөрсөн он жилүүдэд манай манай
хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, бүхий л салбарт өргөжин
хөгжиж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн үед ХБНГУ-аас
багагүй дэмжлэг үзүүлж байсан” хэмээв.
Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа,
хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд үүнээс ХБНГУ-тай хамгийн ойрын хамтын
ажиллагаатай гэдгийг сайд онцлов.
Монгол, ХНГУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа 1993 оноос хойш эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах чиглэлд нягт хамтран ажиллаж буй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 2009 оноос хойш үүрэг гүйцэтгэж буй нь үүний тод илрэл юм. Уг ажиллагаан хамтран оролцох хугацаа энэ жил дуусгавар болох бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү хугацааг сунгах шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Лайн тэмдэглэн хэллээ.