Нотариатын тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр шийдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгажээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. Уг дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ шийдвэрлэх юм.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar