Буян хураах аялал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРСар шинийн буян хураах аяллыг уламжлал ёсоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёлын газар, Залуучууд хөгжлийн төв, Баянхонгор хотын Залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа.
Аялал Баянхонгор - Эрдэнэцогт сум /Хачин ламын хийд, Соёлын төв, Орон нутаг судлах музей/ - Шатар чулуун хөшөө цогцолбор гэсэн маршрутаар үргэлжилсэн байна.
Аялагчдад зориулж Эрдэнэцогт сумын Пандичойнхорлин хийдийн лам хуврагууд шашны томоохон хурал Мандал өргөж, хийморийн сан, буян хишгийн даллага авсан бол сумын соёлын төвийн уран бүтээлчид ардын авъяастанууд аялагчдад уран бүтээлийнхээ дээжээс толилуулжээ. Мөн аялагч нар Орон нутаг судлах музейтэй танилцаж, Шатар чулуун хөшөө цогцолборыг үзэж сонирхжээ.
Б.Мөнхзул
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня