БАЯНХОНГОР: "Банкны ажилтан төгөл" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-05 14:47:26

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Тэрбум мод сангийн ажлын баг, Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат нар "Банкны ажилтан төгөл" төслийг хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ.


Тэрбум мод сангийн гүйцэтгэх захирал Б.Баярмаагаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Банкны ажилтан төгөл" байгуулах ажил, гэрээний баталгаажуулалтыг хийв.


Төсөл хэрэгжүүлэх хүрээнд "Оготнотой булаг" авто зогсоолын өмнөх талбайд тус төглийг байгуулахаар төлөвлөлөө. Төслийн гүйцэтгэгчээр "Био Эко Ланд" ХХК ажиллана.


Уулзалтын үеэр төслийн багт Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат, Баянхонгор сумын Хот тохижилт ОНӨААТГ, Ойн ангийн үйл ажиллагаа болон ойн зурвас байгуулах, шинээр ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж, арчилж ургуулж байгааг танилцуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.



Связанные новости