Улсын дунджаас 3,1 центнер илүү ургац хураалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар
тариалангийн үйлдвэр эрхлэгчид энэ намар нэгж талбайгаас 14,6 буюу улсын
дунджаас 3,1 центнерээр илүү ургац хураасан авсан байна. Ургац хураалтын
эцсийн дүнгээр 38,7 мянган га талбайгаас 56,6 мянган тонн үр тариа авснаас
улаан буудай 55,7, бусад үр тариа 941 тонныг хураажээ.
Энэ
жилийн ургацыг өмнөх онтой харьцуулбал үр тариа 30926, төмс 980, хүнсний ногоо
263 тонноор илүү хураасан амжилт гаргасан байна.
-
Нэгжийн ургац энэ жил өндөр байлаа.
Өнгөрсөн онд нэгж талбайгаас 8,2 центнер ургац авсан бол энэ намар 6,4
центнерээр илүү үр тариа авсан. Улаан буудайн “Дархан-144” болон шинээр авсан
элит сортуудын ургац хамгийн өндөр байлаа. Үр тарианы болцын хувьд “Сэлэнгэ”
сорт эрт боловсорсон гэж аймгийн Ерөнхий агрономич Б.Энхбаяр ярилаа.