Түрээсийн орон сууцыг сугалаагаар шийдвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын Бодлогын зөвлөлийн Барилга хотын хөгжил бүлгэмийн ээлжит хэлэлцүүлэгт Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга оролцож, мэдээлэл хийлээ.
ТОСК-аас анх удаа хэрэгжүүлэх гэж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нарийвчилсан журмыг боловсруулж байгаа аж. Ирэх долоо хоногоос түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Тэрбээр "Иргэдийн дунд нэг буруу ойлголт байгаа нь түрээсэлж байгаад хувьдаа авчихна гэж ойлгоод байгаа юм. Энэ бол насан туршдаа түрээсийн орон сууц байх юм. Хамгийн дээд тал нь 5 жилээр түрээсэлнэ. Түүний дараа дахин сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэнэ. Мөн түрээслэх хугацаандаа иргэн өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ТОСК орон сууцыг хурааж авах хүртэл арга хэмжээ авна. Учир нь энэ бол бондын буюу ард түмний мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл. Тиймээс тухайн иргэнтэй 5 жилийн гэрээ хийсэн ч гэрээг жил бүр дүгнэж байх болно" гэсэн мэдээллийг өгчээ.