БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 18-20-ны өдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өчигдөр буюу Ням гарагт Монгол Улсын ЭСЯ-д болж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзав. Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны "Дэвжээ" наадмыг үзэж сонирхсон юм. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан сурч байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр, хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня