Онцгой байдлынхан төгсөх ангийн сурагчдад ажил мэргэжлийн онцлогоо танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын
алба хаагчид 11 дүгээр сарын 22-ний өдөр Сайнцагаан сумын Мандал сургуулийн төгсөх ангийн сурагчдад ажил
мэргэжлийнхээ онцлогийг танилцуулж, халуун дотно ярилцлага өрнүүлжээ.
Төгсөх ангийн
сурагчдад төрөл бүрийн ажил, мэргэжлийн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй
учраас сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох чухал мөчид ямар мэргэжлийг сонгох,
ирээдүйд хэн болохоо тодорхойлох
бэрхшээл ямагт тулгамдаж байдаг.
Онцгой байдлын алба нь
гамшгийн эрсдлийг бууруулахын тулд ард иргэдийнхээ эмзэг байдлыг бууруулж,
чадавхийг нэмэгдүүлэн бэлэн байдлыг ханган ажиллахаас гадна аюулт үзэгдэл,
гамшгийн үед халуун цэг дээр нь тусламж үзүүлж ажилладаг учраас алба хаагчдаас сэтгэлийн хат, тэвчээр, өндөр
чадвар шаарддаг онцлогтой ажил гэдгийг хүүхдүүд ойлгож авсан байна.
Уулзалтын үеэр албаныхаа
онцлогоос гадна хэрэглэж байгаа багаж, төхөөрөмж, машин
техник хэрэгслүүдээ танилцуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн
татсан арга хэмжээ болжээ.
Ирээдүйд ажил,
мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой зохион байгуулж байгаа “Ажил мэргэжлийн онцлог” сэдэвт энэхүү уулзалт хэлэлцүүлгийг Сайнцагаан сумын бусад дөрвөн сургуулийн
төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.