Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгтээ ашигласан байж болзошгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор илэрчээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл ирсэн тул уг хэргийг шалгаж байгаа нь үнэн" гэсэн хариу өглөө.