Буу гаргаж бусдыг айлган сүрдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өглөөний 05.50 цагт Сансрын "KFC" хоолны газар буу гаргаж танхайрсан гэх дуудлага иржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах дээрх зоогийн газарт тус дүүргийн 2 дугаар хороонд оршин суух хаягтай, эрэгтэй, 40 настай иргэн “Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан буутай этгээдийн танхай үйлдлийг таслан зогсоосон бөгөөд "ПБ-4-2" маркын хийн гар буу, 2 ширхэг сумны хамт хураан эл хэргийг шалгаж байна.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar