4 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 07-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 4 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаалжээ.
Богино буюу 6 сарын хугацаатай 3.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 14.930 хувийн хүүтэй арилжаалав. Анх нийтэд 10 тэрбум төгрөгийн үнэт цаас борлуулахаар зарласан ч захиалга бага ирсэн байна.
3 жил буюу урт хугацааны үнэт цаас мөн 10 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй байсан ч 900 сая төгөргийн захиалга иржээ.
Богино хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх бол 3 жилийн үнэт цаасны хүүг хагас жил тутамд олгох аж.
Энэ удаагийн үнэт цаасны арилжаанд “Голомт секюритиз”, "Стандарт Инвестмент”, "Эм Ай Би Жи" үнэт цаасны компани идэвхтэй оролцжээ.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня