Хэнтий аймгаас хоёр сурагч Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-18 10:57:25

Хэнтий /МОНЦАМЭ/  Монгол Улсын оны шилдэг хүүхэд шалгаруулах арга хэмжээний болзлыг Хэнтий аймгаас хоёр хүүхэд хангажээ.


Тодруулбал, “Эх орны түүх соёл, өв уламжлал” төрөлд Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч С.Сугар, “Техник сэтгэлгээ, шинэ санаачлага” төрөлд Эрдэм баян Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн 11б ангийн сурагч М.Хосбаяр нар шалгарчээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг юм. Тун удахгүй Улаанбаатар хотноо шагналыг гардуулах юм байна. 

Связанные новости