Ажлын байрандаа дасгал хийж хэвшихийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид
өнөөдрөөс эхлэн ажлын байрандаа 08:50-09:00 цагт биеийн тамирын дасгал хийж байхаар тогтлоо. Тус дүүргийн тамгын газар өнгөрсөн онд нийслэлээс зохион байгуулсан “Эрүүл ажлын байр” бүрдүүлэх аянд
тэргүүн байр, 2016, 2017 онд гуравдугаар байр эзэлж байжээ.
Ажлын байрандаа дасгал хөдөлгөөнтэй байх нь ядаргааг тайлж ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэн, ажлын бүтээмжийг сайжруулж,
хөдөлгөөний хомстлоос сэргийлэх ач тустай юм.
Хөдөлгөөний хомстлоос болж хүзүү, нурууны үе шохойжих, булчин чангарч
өвдөх, жин нэмэгдэх, зүрх судасны өвчин, даралт ихсэх шинж тэмдгүүд илэрдэг тул
ажлын байрны дасгалыг албан байгууллага бүр хийж хэвшихийг тэд уриалж байна.