Томуу, томуу төст өвчтэй 1672 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөгийн байдлаар, 57.508 хүн амбулатороор үзүүлснээс томуу, томуу төст өвчтэй 4136 хүн байгаа тухай НЭМГ-аас мэдээлэв.
Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.2 хувиар их үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 3098 дуудлага ирснээс 59.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, нийт 1672 томуу, томуу төст өвчтэй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын
өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан
цагаар ажиллах бол, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагт
ажиллаж байна. Мөн иргэд дүүргийн
эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар хүүхдийн мэргэжлийн эмчээс
томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.