Улсын начин Б.Серик жүдо бөхийн улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-09 12:05:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, «Таван богдын бүргэдүүд» дэвжээний бөх улсын начин Б.Серик Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулж байгаа 2019 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний -100 кг жинд аваргалжээ.

Тэрээр хагас шигшээгийн барилдаанд  2017, 2018 оны улсын аварга бөх  Г.Алтанабаганыг, шигшээ барилдаанд Д.Цэрэннямыг тус тус ялж алтан медалийн болзол хангасан байна.

 Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Серикийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд 2014 онд тухайн жингийн төрөлд мөнгөн медаль,  2017 онд медаль хүртэж байжээ.

Связанные новости