БАЯН-ӨЛГИЙ: Засаг дарга Е.Зангар, ахлах ахлагч Ж.Алтаншагай нар “Сүлдэт багана” шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2025-12-19 17:29:09

Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг тус аймаг анх удаа хүртэж байгаа нь онцлох үйл явдал боллоо.


Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг Хил хамгаалах байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хилийн аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монголын хилчдээс талархал илэрхийлэн байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаар шагналаа.

 

Түүнчлэн Хил хамгаалах байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, Хилийн цэргийн командлагчийн “Монгол Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэхэд хамт олноо манлайлан ажилласан Хилийн цэргийн 0147 дугаар салбарын малын суурийн ахлагч, ахлах ахлагч Ж.Алтаншагай байгууллагын оны тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаар шагнууллаа.

 

Шагналыг Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батсайхан гардуулан өглөө.

 

Аймгийн Засаг дарга Е.Зангар хэлсэн үгэндээ, хил хамгаалах байгууллагын алба хаагчдын эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Связанные новости