Дотрын тасгийн 70 орыг чөлөөлж хүүхдийн тасаг болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхэд хэвтэн эмчлүүлэх тасаг болгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, томуу,
томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүргийн нэгдсэн
эмнэлэгт өнөөдөр ажиллав.
Нэгдсэн эмнэлэг
нь 0-16 насны хүүхэд хэвтэн эмчлүүлэх 165 ортой бөгөөд 85 ор нэмэж, өнөөдрийн байдлаар 268 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн
авах, яаралтай тусламжийн тасагт өчигдөр томуу, томуу төст
өвчтэй 160 хүүхэд үзүүлснээс 38 нь хэвтэн эмчлүүлж, 122 -т нь зөвлөгөө өгчээ. Нийт
үзлэгийн 79 хувь нь зөвлөгөө авч гэрээр эмчлэгдэж байгаа бол, 29 хувь нь эмнэлэгт буюу эрчимт эмчилгээнд 9,
коридорт 18 хүүхэд хэвтжээ.
Ажлын өдөрт 13 их эмч, 14 сувилагч, оройн цагаар 3
эмч, 12 сувилагч жижүүрлэж, амралтын өдрүүдэд 5 эмч ажиллаж байгаа аж.
Томуу, томуу төст өвчний үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл хангалттай байгаа ч
Тамифлю эмийн нөөцийг нэмэх, 10 сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай байгааг эмч нар хэллээ.