БНХАУ-д нүүрсний уурхайн ослоор 21 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН.
/NHK/. Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Шэньси мужийн нүүрсний уурхайн хонгил нурж 21 уурхайчин
амиа алджээ.
Ослын үед тус уурхайд 87 уурхайчин ажиллаж байсны 66-г нь аварсан байна. Албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
БНХАУ-ын нүүрсний уурхайнууд нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр хамгийн асуудалтайд тооцоогддог билээ.
Албаныхны мэдээслнээр, 2017 онд 400 гаруй уурхайчин уурхайн ослоор амиа алджээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar