Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай, Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний маягт батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Мөн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг нар холбогдох мэдээлэл хийх тов гарчээ.
Б.Туул