Өнгөрсөн зун Биндэр суманд хоногт 91,1мм хур тунадас орсон нь ховор тохиолдол болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-22 14:49:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас 2018 оны онцлох цаг агаарын үзэгдлийн талаар мэдээлэл авлаа.

1.    Их тунадас

2018 оны долдугаар сард орсон хур тунадсыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд 31.2-70.7 хувь ахиу орсон байна. Мөн оны долдугаар сарын зургаанд Биндэр суманд хоногт 91,1мм хур тунадас орсон нь тус суманд төдийгүй аймгийн нутагт болсон ховор тохиолдол бөгөөд 1990 оны наймдугаар сарын долоонд Дадалд 97.4мм орж байжээ. Эдгээр нь 100 жилд нэг удаа тохиолдох үзэгдэл юм.

 

2.    Усны үер

2018 оны долдугаар сард их хэмжээний хур бороо орсны улмаас Хэнтий нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Балж, Барх, Эг, Хурх голууд олон жилийн дундаж түвшин болон үерийн аюултай түвшинг давж үерлэв.

 

3.    Салхи шуурга

2018 оны дөрөвдүгээр сард Хэнтий аймгийн нийт нутгаар хур бороо бага орж хуурайшилт ихтэй байсан учир хүчтэй шороон шуурга шуурч Мөрөн, Баянхутаг, Өлзийт, Чингис хот орчмоор салхины хурд түр зуур 20-28м/с хүртэл ширүүсч алсын бараа 50 м-ээс доош орж, үзэгдэх орчин муудав. 


   

 

Связанные новости