“Ховд-2019” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-22 15:07:03

Ховд |МОНЦАМЭ| Монгол Улсын волейболын спортын мастер, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ахмад тамирчин Ш.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Ховд-2019” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн энэ сарын 18-20-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж, шилдэг баг, тамирчдаа тодрууллаа.

Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 8 багийн 250 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байранд Үенч сумын баг, дэд байранд Ховд ОУ-ын Нисэх буудал баг, гуравдугаар байранд Буянт сумын баг тамирчид шалгарлаа. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байранд Номин Шилтгээн ХХК баг, дэд байранд Мөст Цэвэрлэг Булаг ХХК баг, гуравдугаар байранд Ховд ОУ-ын Нисэх буудал баг тус тус шалгарсан байна. Мөн тэмцээний эрэгтэй, эмэгтэй 10 гаруй шилдэг тоглогч шалгаруулан шагнав. 

Энэ удаагийн тэмцээнд Ховд аймгийн Булган, Үенч, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Манхан, Жаргалант сумын баг тамирчдаас гадна Монгол Улсын волейболын дээд лигийн 50 гаруй шилдэг тамирчин, Алтайн барс клубын тамирчид, Говь-Алтай аймгийн эрэгтэй, эмэгтэй 4 баг оролцож, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа. 

                                                   Н.Лхагва

Связанные новости