29, 30-ны өдрүүдэд хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд аймгийн нийт нутгаар салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 10-15 м/с хүрч, явган шороон шуурга шуурах ба 29, 30-ний өдрүүдэд хүйтний эрч чангарахыг Дундговь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Хоёрдугаар сарын 02-03-нд шилжих
шөнө ихэнх нутгаар бага зэргийн цас орох ба салхи баруун
хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүсэх ажээ.
Харин нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 01-нд хүйтний эрч суларна. Бусад хугацаанд шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын агаарын дундаж
температур нь нутгийн зүүн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус
хүйтэн буюу нийт нутгаар дунджаас дулаан байх ба энэ сард бүх нутгаар уур
амьсгалын дунджаас бага хур тунадас орох ажээ.
Хоёрдугаар арав хоногийн эхэн,
гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж,
зөөлөн цасан болон шороон шуурга шуурах буюу салхи нэгдүгээр арав хоногийн эхэн
болон сүүлчээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим
газраар 12-14 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгааг тус төвөөс мэдээлж байна.