Дундговь аймагт хийгдэх хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 2.3 дахин нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. 2019 онд Дундговь аймагт нийт 27.84
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөвлөсөн нь өмнөх оныхоос 2.3
дахин их байна.
Хийгдэхээр төлөвлөж байгаа нийт
хөрөнгө оруулалтын 83 хувь нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бол 0,6
тэрбум нь орон нутгийн хөрөнгөөр, 3,7 тэрбум нь аймаг сумын орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажээ.
Харин замын сангаас 0,27 тэрбум, байгаль
орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанаас 0,07 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
Өмнөх оныхтой харьцуулахад тус аймагт энэ
онд хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалт 3 дахин нэмэгдэж байгаа бол орон
нутгийн болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанаас оруулах
хөрөнгө оруулалтын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.
Харин замын сангийн хөрөнгө оруулалт
0,09 тэрбум, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
оруулалтын хэмжээ 0,1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж байгаа юм.
2018 онд улсын төсвийн 7,5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байсан бол 2019
онд 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 төсөл арга хэмжээг
хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.