Аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Иргэдийн өмчийн болон хулгайн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас иргэдэд хандан Сэрэмжлүүлэг гаргажээ.
Шинэ он гарсаар Дундговь аймгийн
хэмжээнд нийт 24 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 9 нь хулгайн гэмт хэрэг байгаагийн 5
нь иргэдийн өмчид халдсан, 4 нь малын хулгайн гэмт хэрэг байна. Малын
хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Иргэд өөрсдийн сонор сэрэмжгүй,
анзааргагүй байдлаасаа болж хулгайд мал, эд зүйлсээ алдах явдал элбэг
байдаг.
Өөрсдийн орон гэр, хашаа байшингаа
хэн нэгэнд захиж орхилгүй, удаан хугацаагаар эзэнгүй орхих, бэлчээрт гарсан
малаа, ялангуяа бод малыг хариулгагүй удаан орхидог, тээврийн хэрэгслээ түгждэггүй,
картныхаа нууц дугаарыг өөрийн төрсөн өдөр, машины дугаар зэрэг хялбархан олж
болохоор кодолдог зэрэг нь хохирогч болох эрсдлийг дагуулж байгааг аймгийн
Цагдаагийн газраас анхааруулж, иргэдийг аль болох сонор сэрэмжтэй байж, дээрх
алдааг гаргахгүй байхыг ийн сэрэмжлүүлж байгаа ажээ.