Ажиллаж, амьдарч байгаа орчноо гэрэлтүүлэх ажлыг Цагдаагийн алба хаагчид эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн цагдаагийн алба
хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах
зорилгоор "Гэрэлтэй орчин-Аюулгүй бүс" арга хэмжээг нэгдүгээр сарын
16-28-нд зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд
цагдаагийн алба хаагчид өөрсдийн оршин суудаг хашаа, орон, сууцны орчинд, сумдын алба хаагчид
хэсгийн байрныхаа гадна орчинд шинээр гэрэлтүүлэг байрлуулжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга энэ сарын 23-нд захирамж гаргаж, үйл ажиллагаа явуулж буй орчиндоо стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэг, камер байршуулахыг албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Тус захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг
аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийнхөө ажиллаж, амьдарч байгаа
орчноо гэрэлтүүлэх ажлаар ийнхүү эхлүүлж, бусад байгууллагуудыг уриалж байгаа
ажээ.