К.МакГрегор, Х.Нурмагомедов нарын тэмцээнд оролцох эрхийг хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Невада муж
улсын Атлетикийн холбоо холимог тулааны тамирчид болох Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарт шийтгэл ногдуулсан
байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Невада муж улсын Лас-Вегас хотноо болсон UFC-гийн 229 дэх удаагийн тэмцээний дараа К.МакГрегор, Х.Нурмагомедов нар зохисгүй үйлдэл
гаргасан билээ.
Ирландын тамирчин К.МакГрегорын тэмцээнд
оролцох эрхийг зургаан сараар хасаж, 50 мянган ам.долларын торгууль ногдуулсан
бол ОХУ-ын тамирчин Х.Нурмагомедовын тэмцээнд оролцох эрхийг
есөн сараар хасаж, 500 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.
Тэмцээнд оролцох эрхийг хасах хугацаа тулаан болсон оройгоос эхлэх аж.