Дундговь аймгийн МХГ ажил үйлсээрээ улсад хоёрдугаар байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-31 23:26:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2018 оны ажлын үзүүлэлт, үйл ажиллагааныхаа үр дэнгээр Монгол Улсын хэмжээнд системдээ хоёрдугаар байр эзэлсэн амжилтаар сар шинийн баяраа угтаж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар  2018 оныг “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор “Оюуны хөгжил, бүтээлч санаачлагыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд байгууллагын ажилтан, албан хаагчид тус бүрдээ өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, мэдлэг чадвараа дээшлүүлэх, харилцаа хандлагаа өөрчлөх, ажлын сахилга бат хариуцлагаа сайжруулах зэргээр санаачилгатай ажилласан нь ийнхүү амжилт гаргахын үндэс болжээ.

Тус байгууллага өнгөрсөн ондоо төлөвлөсөн 374 объектод төлөвлөгөөт шалгалт, 206 объектод зөвлөн туслах үйлчилгээг зуун хувийн биелэлттэй хийж гүйцэтгэсэн байна. 17 удаагийн салбарын сургалт, 30 удаа урьдчилан сэргийлэх хяналт, 25 тандалт судалгаа, 13 удаагийн хяналт шинжилгээ хийсэн ба гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 100 хувь хийж, гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад нийт 4632 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийн 32 хувийг газар дээр нь бусад зөрчлийг арилгуулахаар нийт 265 албан шаардлага, 170 зөвлөмж өгч үр дүнтэй ажилласан ажээ.

2018 ондоо ажилтнуудынхаа мэдлэг, чадвар, ёс зүй хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан бол 2019 оныг “Мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, иргэд, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Связанные новости