Баян-Өлгийд 100 буюу түүнээс дээш настай есөн иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн хэмжээнд 100 буюу түүнээс дээш настай есөн иргэн байна гэж аймгийн
ЗДТГ-аас мэдээллээ.
Тэдний дунд хамгийн өндөр настай нь Өлгий сумын дөрөвдүгээр багийн иргэн О.Кабей
бөгөөд тэрээр 110 настай юм.
100 настай З.Айкеш Өлгий, Е.Нургайша Дэлүүн, М.Жамикей
Толбо, А.Багий Цэнгэл, Х.Шаней Сагсай суманд, харин 101-тэй Х.Батима Өлгий, А.Ивин Баяннуур, 107-той
М.Дина Улаанхус суманд тус тус амьдардаг аж.
Монгол Улсын
Ерөнхийлөгч жил бүрийн сар шинийн баяраар 100-гаас дээш настай ахмадуудад гарын
бэлэг явуулах уламжлалтай бөгөөд тус бэлгийг аймгийн удирдлагууд энэ өдрүүдэд
дээрх хүмүүст хүргэж, урт удаан наслахыг ерөөж байна.