Энэ сарын 24-нд гамшгийн дуут дохио дуугаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-03-16 11:47:47

Энэ сарын 24-нд дуут дохиог ажиллуулна.

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.

Дуут дохио 16 цагт  дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарах ёстой. 

Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврах алхамын нэг юм.

Б.Туул

Связанные новости