Багш Х.Дареже казах үндэстний сэхээтэн төлөвшин бүрдсэн асуудлаар докторын зэрэг хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-27 16:15:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн багш Х.Дареже “БНМАУ-ын казах үндэстний сэхээтэн төлөвшин бүрдсэн асуудал” /1921-1990 он/ сэдвээр МУИС-ийн дэргэдэх Түүх, антропологи, археологийн докторын ажил хамгаалуулах зөвлөлд Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг энэ сарын 22-ны өдөр амжилттай хамгаалжээ.

Тэрээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга докторпрофессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигтийн  удирдлага дор дээрх эрдмийн ажлаа туурвисан аж.

Уг судалгааны ажил нь Монголын казахуудын тэргүүлэх төлөөлөгчид болсон сэхээтнүүдийн өөрийн угсаатан, нийгэм, улс орныхоо хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмэр, түүнчлэн орон нутгийн түүх, тэнд амьдран аж төрж буй казах, урианхай, дөрвөд, тыва зэрэг олон үндэстэн, ястны түүх, соёлыг бүтээх, судлах, сурталчлахад тус нэмэр болохуйц асуудал дэвшүүлсэн шинэлэг хэлбэрийн ажил болсныг Эрдмийн зөвлөлийн гишүүд өндрөөр үнэлсэн байна.

 

Связанные новости