Цагаан хаданд хоёр урсгалтай сайжруулсан шороон замтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-28 11:26:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Цагаан хаданд хоёр урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад орууллаа.

Өмнөговь аймгийн "Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо" нь Цагаан хаданд үүсдэг урт, богинын тээврийн түгжрэл болон аваар ослыг бууруулах зорилгоор Гаалийн хяналтын бүсүүдийн хоёр талаарх зөвхөн богинын тээвэрт хамаарах “Шинэ замын төсөл” ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тэд  зүүн Гаалийн бүсүүдэд хамаарах богинын тээврийн 7,8 км урттай, 13 метр өргөнтэй, 2 урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад орууллаа.

Тус зам ашиглалтад орсноор Засгийн газрын 320 дугаар тогтоол болон урт богинын тээвэр гэсэн маршрутыг дагаж мөрдөхөд дөхөм болохын зэрэгцээ гаалийн хяналтын бүсүүдэд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, түгжрэл буурах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн баруун гаалийн хяналтын бүсүүдэд хамаарах богинын тээврийн шинэ замыг засах бэлтгэл ажил эхэлжээ.


Связанные новости