ӨМНӨГОВЬ: Төлийн хорогдолгүй 100 хувь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-19 13:07:36

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 679.8 мянган толгой мал төллөсөн байна.


Тодруулбал, хонины 80.1 хувь, ямааны 71.6 хувь, ингэний 47.1 хувь, үнээний 48.4 хувь, гүүний 48.4 хувь нь төллөжээ.

Энэ оны долоодугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд төлийн хорогдолгүй 100 хувь бойжиж байна.


Бойжсон төлийн дүнг задлан харвал унага 18365, тугал 6194, ботго 27489, хурга 213248 ишиг 417635 тус тус эзэлж байгаа юм.


Харин том малын зүй бус хорогдол 1291 гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57020 толгой малаар буурчээ.


Хорогдсон малын 71.5 хувийг ямаа, 18.4 хувийг хонь эзэлж байна. Булган суманд 93, Гурвантэс суманд 525, Даланзадгад суманд 55, Мандал-Овоо суманд 3, Манлай суманд 18, Ноён суманд 38, Номгон суманд 8, Сэврэй суманд 388, Ханхонгор суманд 93, Хүрмэн суманд 70 толгой мал тус тус хорогдсон тухай мэдээллийг Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Баяндалай, Баян-овоо, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций суманд том малын зүй бус хорогдол гараагүй. Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн байна.

Связанные новости