Юанийн ханш 10.3 төгрөгөөр чангарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЮанийг төгрөгтэй харицах ханш энэ оны эхнээс 10.3 төгрөгөөр чангарчээ.
Тухайлбал, Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар юанийг 305.05 төгрөгөөр борлуулж байсан юм. Тухайн үедээ харьцангуй тогтвортой байсан юанийн ханш өнгөрсөн сараас буюу Цагаан сарын баярын үеэс эхлэн өсч эхэлжээ. Харин өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 314.35 төгрөгийн хаалтын ханштайгаар 39.6 сая юань нийлүүлжээ.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкууд 13.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня