“Эрчим” дахин 3:0-ээр хожигдож цааш өрсөлдөх боломжгүй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн “Эрчим” баг, БНАСАУ-ын “Риомион” багийн хоёр дахь удаагийн тоглолт тус улсын нийслэл Пхеньян хотноо лхагва гарагт /2019.02.27/ боллоо.
Тус тоглолтод, өмнө нь Улаанбаатар хотод болсон тоглолтын адил “Риомион” баг 3:0-ээр хожсон байна. Тэд ийнхүү “AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатнаас шалгарч дараагийн тойрогт хүч үзэх эрхтэй болж байна.
Монголын лигийн тэмцээний олон удаагийн аварга “Эрчим” баг энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн байв. Ийнхүү “Эрчим”-ийн залуус хоёр тоглолтод дараалан хожигдсон тул цааш өрсөлдөх боломжгүй болов.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar