Хүнсний ногооны зоорь барихаар шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-28 22:29:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүнсний ногооны зоорь барихаар шав тавилаа.

Тус аймаг нь энэ жилийг Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарлаад байгаа юм. Энэхүү ажлынхаа хүрээнд Даланзадгад суманд төмс, хүнсний ногооны механикжсан зоорь барьж байгуулахаар болжээ.

Уг барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс зургадугаар сарын нэгний өдөр хүртэл 2 сар үргэлжлэх юм. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Баяжих галуут" ХХК нь 200 тоннын багтаамжтай, нарийн ногоо хадгалах хөргөлттэй, ногоо ангилан ялгах хэсэгтэй зоорийн барилгыг барьж ашиглалтад өгөхөөр боллоо.

Өмнөговь аймаг нь хүнсний ногооныхоо хэрэгцээг нутагтаа тариалдаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Мөн энэхүү ажлынхаа хүрээд ХААИС, БНСУ-тай хамтран ажиллаж байгаа билээ.

Связанные новости