Шүүгч З.Гүлбаршаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр улируулан томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-28 21:19:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 29 тоот зарлигаар шүүгч З.Гүлбаршаг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр улируулан томилжээ.

Тэрээр өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас зарлигаа гардан авсан байна.

З.Гүлбарша нь 1991-1992 онуудад шүүхэд орчуулагч, нарийн бичгийн дарга, 1993-2003 онуудад Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, 2003-2015 онуудад тус аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, 2015 оноос Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байжээ.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн 2019 оны 27 тоот зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Хажекберийн Талгатыг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд мөн томилсан байна.    

Связанные новости