Израиль Газын зурваст агаарын зохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГАЗЫН ЗУРВАС. /Anadolu/. Израилийн Агаарын цэргийн хүчин /АЦХ/ пүрэв гарагт Газын зурвасын өмнөд хэсэгт агаарын цохилт өгчээ.
Агаарын цохилтыг Газын зурвасын Хан-Юнис хотын баруун хэсэгт байрладаг “Хамас” бүлэглэлийн салбар “Изз ад-Дин аль-Кассам” бүлэглэлд өгсөн байна.
Энэхүү агаарын цохилтын үеэр хүн амиа алдсан тухай мэдээлэл гараагүй гэж эх сурвалжууд мэдээлэв. Мөн Палестины Эрүүл мэндийн яамнаас энэ тухай ямар нэг албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байгаа аж.
Палестины босогчид гэртээ харихыг шаардан эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж байгаатай холбоотойгоор Израиль болон Газын зурвасын хилийн бүст нөхцөл байдал улам бүр хурцадсаар байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar