"Фракцийн бус бодлогын нам байя" хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-18 12:05:32

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон “Фракцийн бус бодлогыг дэмждэг нам болъё” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Ардчилсан намыг фракциас нь салгаж, бодлогын нам болгон өөрчлөх дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулах санаачилга гаргаснаа танилцууллаа.

Тухайлбал, Бодлогын зөвлөлийг намын дарга даргална, бодлогын салбар зөвлөлийн даргыг намын дарга томилох, бодлогын зөвлөлийн дарга нар нь Засгийн газар байгуулах тохиолдолд тухайн салбар хариуцсан сайдаар томилогдоно гэх зэрэг өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан аж.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын 40 гаруй гишүүн оролцож, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын санаачилгын талаар байр сууриа илэрхийлжээ.

Б.Туул

Связанные новости